Шүдний гажиг заслын эмчилгээ

Шүд нь үе шаттай засагддаг

1.Alignment: Шүдний байрлал тэгширч, харагдах байдлын хувьд тэгширч ирнэ. Энэ үед боллоо гэж бодон яаран авахуулж болохгүй.

2.Leveling: Шүдний байрлал засагдсаны дараа хөндлөн чиглэлд хоршилт болон зуулт засагдаж эхэлнэ.

3.Space closure: Шүдний эгнээнээс гадна байсан шүд болон хоршдоггүй байсан шүд тэгширч нэг эгнээнд орж ирэхэд шүд хооронд болон хоршилт завсар жижиг зайнууд гарсан байдаг. Эдгээр зайг энэ үед хаах бөгөөд олон төрлийн амьтны зурагтай татлагын резинийг ашиглана.

4.Finishing: Бүх шүд зөв байрлалаа олон хорших ёстой цэг болон төвгөр, ховилоор хоршиж, зуулт IDEAL түвшинд ирэх үе юм.

-Шүдний гажиг заслын авагддаггүй аппарат зүүх хугацаа

 Шүдний гажиг заслын авагддаггүй аппарат эмчилгээ нь тухайн хүний гажгаас хамаараад 1,5-3 жил үргэлжилдэг. Урт хугацаанд хийгдэх эмчилгээ тул та байнга амьдрах газраа аппарат зүүх нь зөв бөгөөд гадагшаа сурах болон амьдрахаар явахаар төлөвлөж буй тохиолдолд оношилгоо хийлгэхдээ гажиг заслын эмчтэйгээ хугацааны хувьд боломжтой эсэхийг лавлаарай. Өөр улсад очин эмчилгээг үргэлжлүүлэхэд маш хэцүү байдаг бөгөөд эмчилгээний төлөвлөгөө болон таныг аппарат зүүхээс өмнө нь ямар байсныг эмч мэдэхгүй тул хүндрэлтэй байдаг.

-Шүдний аппаратны төрөл

 Шүдний гажиг заслын авагддаггүй аппарат нь метал, шаазан, synergy гэсэн төрлүүд байдаг.