Шүдний цоорлын эмчилгээ
-Сүүн болон байнгын шүдний цоорлын үеийн ломбодох эмчилгээ
Шүдний өнгөц цоорол нь паалангийн түвшинд явагдах бөгөөд 2-р зурагт харагдаж байна.
Харин 3-р зурагт дунд цоорлын үе харагдаж байгаа бөгөөд энэ үед цоорол нь паалангийн түвшинээс цаашлан тугалмай /дентин/ давхаргад хүрсэн байдаг.
Гүн цоорлын үед цоорлын гүн нэмэгдэн шүдний мэдрэлд /зөөлц/ ойртсон байдаг. Гүн цоорлын үед цоорлын гүний хэмжээ их тохиолдолд шүдний мэдрэлд хэт ойртох эсвэл мэдрэл нэг цэг дээр нээгдсэний улмаас шүдний мэдрэл цочрон өвдөлт өгөх бөгөөд энэ үед шүдний сувгийн эмчилгээ хийн мэдрэлийг авах шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд шүдэнд түр ломбо тавин мэдрэл цочрох эсэхийг хянах гүн цоорлын үеийн хяналтын эмчилгээг хийж болдог.
-Сүүн болон байнгын шүдний цоорлын үеийн ломбодох эмчилгээ
Мөн манай эмнэлэг нь Швейцарь улсын Ivoclar фирмийн Tetric N Ceram ломбоны материалыг хэрэглэдэг бөгөөд уг бүтээгдэхүүн нь шаазангийн хольцтой учир даралт даах чадвар илүү байдгаараа бусад ломбоны материалаас давуу талтай.
-Сүүн болон байнгын шүдний цоорлын үеийн ломбодох эмчилгээ
Манай эмнэлэг нь сүүн болон байнгын шүдний цоорлын ломбодох эмчилгээнд АНУ – н ULTRADENT фирмийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.
Шүдний цоорлыг өрөмдөж цэвэрлэхдээ Caries Indicator – Sable seek ашиглан цоорлыг бүрэн илрүүлэн шүдний цоорлын хөндийг 2% chlorexidine агуулсан Consepsis хэмээх бүтээгдэхүүнээр ариутгадаг бөгөөд энэ нь шүдний мэдрэлийг хамгаалах эмчилгээний жийргэвч болох Ultra blend plus нь Biocompatible Resins & Calcium Hydroxide бүхий найрлагатай бөгөөд энэ нь шүдний хатуу эдийг эрдэсжүүлэн мэдрэлийг цочрохоос хамгаална.