Шүдний согог заслын эмчилгээ
Шүд авхуулсны дараа хиймэл шүд хийлгэлгүй удаан явах нь таны эрүүл мэнд болон гоо сайханд сөргөөр нөлөөлж байдаг.
Хоол боловсруулалтын эхний дамжлага болох бутлах үйл явц дутуу явагдсанаар ходоод гэдэсний эмгэг цаашлаад ерөнхий биеийн өвчлөлүүдийн суурь болдог төдийгүй нүүрний хэлбэр хэл ярианы өөрчлөлт ажиглагдаж эхэлнэ. Өөрийн шүд мэт хэрэглэгдэж хүссэнээрээ хазаж идэх боломжыг олгох нь согог заслын эмчилгээний зорилго юм.
Шүдний согог заслын эмчилгээ буюу хиймэд шүдэлбэрийг авагддаг болон авагддаггүй хэмээн ангилдаг. Хиймэл шүдэлбэрийг өдөр тутам зүүж хэвшсэнээр зажлах бутлах үйлийг сэргээн ирээдүйн үйл алдагдал нүүрний хэлбэр болон хэл яриа өөрчлөгдөх асуудлаас сэргийлэх боломжтой