Олон жилийн туршлагатай манай хамт олон
танд туслахад ямагт бэлэн.
Манай эмнэлэг нь хүүхдийн сүүн шүдний цоорлын үеийн шүд мөнгөлөх эмчилгээнд Япон улсад үйлдвэрлэсэн Diamine silver fluoride агуулсан бүтээгдэхүүн болох Saforide – г хэрэглэж байна.
Уг түрхлэг нь шүдний цоорлыг зогсоох үйлчилгээтэй бөгөөд түрхүүлэхийн өмнө хүүхдийн шүдийг сайтар угааж өнгөрийг цэвэрлэсэн байна.
Эхний ирэлтийн түрхлэгийг түрхсэнээс хойш 1 сарын дараа давтан ирж шалгуулах бөгөөд тухайн үед шаардлагатай тохиолдолд давтан түрхүүлнэ. Үйлчлүүлэгчид түрхлэг түрхэсний улмаас шүд үйрлээ гэсэн буруу ойлголттой байдаг, харин хэдий түрхлэг түрхсэн ч шүдийг маш сайн угааж арчилах шаардлагатай. Учир нь сайтар угаагаагүйн улмаас түрхлэгийн хажуу хэсгээр дахин цоорол үүссэн шүд үйрч унадаг байна.
Зарим тохиолдолд түрхлэг нь гаднаас харахад бүтэн харласан байдаг боловч цоорлын гүний хэмжээ их улмаас цоорол дотор талдаа нүдэнд харагдахгүй явагдан шүдний зөөлц буюу мэдрэл үрэвсэх тохиолдол гарна.
Энэ тохиолдолд дараагийн шатны эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Кутикул шүдний эмнэлэг нь өөрийн эмнэлэгтээ үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүсэлтээр урьдчилан сэргийлэх үзлэгийн хяналтанд бүртгэн 6 сар тутам урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй үзүүлж байна.
Мөн албан байгууллага болон сургууль, цэцэрлэгийн захиалгаар урьдчилан сэргийлэх үзлэг явуулдаг болно.
Шүдээ дутуу болон буруу угаах, цэвэрлэх зэрэг олон шалтгаанаас үүдэн шүдэнд өнгөр тогтон цаашлаад шүдний чулууг үүсгэдэг байна. Нэгэнт үүссэн чулууг шүдний эмчид хандан цэвэрлүүлэх шаардлагатай.
Шүдний чулууны цэвэрлэгээг удаан хугацаанд хийлгээгүй улмаас буйл үрэвсэн шүд угаахад цус гарах, амнаас эвгүй үнэр гарах зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна шүд хоорондын түүшин ясыг шимэгдүүлж шүд сулрах өвчинийг бий болгодог байна.
Насанд хүрсэн хүн 6 сар тутам шүдний өнгөр, чулууг цэвэрлүүлж байх шаардлагатай байдаг. Цэвэрлэгээгээр шүдэнд үүссэн өнгөр, чулууг арилгана, харин шүдний пааланд үүссэн толбо, өнгөний өөрчлөлтийг шүд цайруулах эмчилгээгээр арилгана.
Шүдний өнгөр чулууг цэвэрлэхэд :
Буйлны эмгэг хөндийд антибиотиктой гель хийх :
Буйлан доорх мэргэжлийн цэвэрлэгээ хийх :
Манай эмнэлэг нь АНУ – ын ULTRADENT фирмийн шүд цоорлоос урьдчилан сэргийлэх 5% sodium fluoride агуулсан ENAMELAST түрхлэгийг хэрэглэж байна. Уг бүтээгдэхүүн нь бохь, гааны амттай учир хүүхдэд хэрэглэхэд хялбар байдаг.Та өөрийн болон хүүхдийнхээ амны хөндийг эрүүлжүүлсэний дараа түрхлэгийг 3 сар тутам түрхүүлэх нь цоорлоос хамгаалах үр дүнтэй арга юм
Шүдний зажлах гадаргын ховилыг микроскопоор томруулан харахад доорх зурагт харагдаж буй зай завсар харагддаг байна. Уг ховилын зай завсараар хоолны үлдэгдэл орон бактер хуримтлуулагдсанаар шүд зажлах гадаргаас цооролт өртдөг.
Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүдний зажлах гадаргын ховилыг битүүлэн хамгаалах ломбыг тавьдаг байна.
Манай эмнэлэг нь үйлчлүүлэгчиддээ АНУ – ын ULTRADENT фирмийн Ultra Seal XT – Plus ховил битүүлэгч ломбыг санал болгодог уг бүтээгдэхүүн нь шүдний зажлах гадаргын ховилыг битүүлж хамгаалахын сацуу давхар фтор ялгаруулах үйлчилгээтэйгээрээ бусад бүтээгдэхүүнээс давуу талтай юм.
Шүдний зажлах гадаргын ховилыг битүүлэх 2 төрлийн арга байдаг
PPR – 1 аргаар шүдний зажлах гадаргын ховил битүүлэх – 25,000
PPR – 2 аргаар шүдний зажлах гадаргын ховил битүүлэх – 30,000
Кутикул шүдний эмнэлэг нь албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн захиалгаар амны хөндийн арчилгаа, шүд угаалтын талаар төлөвлөгөөт сургалт зохион байгуулж байна.
Сургалтанд амны хөндийг хэрхэн арчилах, шүдийг хэрхэн зөв угааж, арчилах болон амны хөндийн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг өгнө.
Сургалтын талаарх материалаас гадна хүүхдийн насны онцлогт тохирсон жүжиглэсэн тоглолт, лекц гэх мэт олон төрлийн хэлбэрээр сургалтыг явуулна.
Манай эмнэлэг нь хэт мэдрэмтгий шүдний мэдрэгшилийг бууруулахад БНСУ – ын MS coat бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Шүдний хүзүүвч хэсгийн паалангийн элэгдлийн / шаантаг хэлбэрийг согог / улмаас үүссэн хэт мэдрэгшилийг бууруулахгүй тохиолдол тухайн хэсэгт ломбо тавьдаг.
Гэрийн нөхцөлд хэт мэдрэгшилийн эсрэг шүдний оо, ам зайлах уусмалыг ашиглана. Үйлчлүүлэгчдэд шүдний хүзүүвч хэсгийн элэгдэл үүсээд удаан хугацаанд явсан тохиолдолд шүдний мэдрэл цочрон зөөлцийн үрэвслийн хүндрэлийг үүсгэдэг байна. Энэ тохиолдолд шүдний сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.