Шүдэн дотор хорхой үнэхээр байдаг уу?
18-р зууны үед л шүдэн дотор хорхой амьдарч шүдийг өвтгөн цоорол үүсгэдэг хэмээн итгэдэг байжээ. Харин шүдний дотор мэдрэлийн судал байх бөгөөд цоорол үүсгэдэг шалтгаан нь:
- Шүдээ угаагүй болон сайн цэвэрлээгүй улмаас шүдэн дээр тогтсон өнгөр, хоолны үлдэгдэл дээр Цоорол үүсгэгч бактер болох Streptococcus mutans нь нүүрс устай хоол хүнс идэхэд дахин урвалд орон хүчил үүсгэнэ.
- Уг хүчил нь шүдний гадаргууд тодорхой хугацаанд байснаар буюу хүн шүдээ угааж, цэвэрлэхгүй улмаас хүчил нь шүдний паалангийн эрдэсжилтийг үгүй хийн цоорол үүсдэг.