Шүдний цайруулах эмчилгээ

https://cuticul.mn/wp-content/uploads/2022/09/pexels-photo-6348688-scaled-e1663071607559.jpeg

Шүдний цайруулах эмчилгээ

Title:

Description:


Notice: Trying to access array offset on value of type bool in /home3/usigcut1/public_html/cuticul.mn/wp-content/themes/medicare/single-portfolio.php on line 261
pexels-photo-6348688-scaled-e1663071607559-1200x657.jpeg

Шүдний цайруулах эмчилгээ

Эмнэлгийн нөхцөлд цайруулах эмчилгээ

Тухайн эмчилгээ нь эмнэлгийн нөхцөлд хоёр удаагийн ирэлттэй эмчлэгдэх бөгөөд инээмсэглэхэд харагдах шүднүүдийг цайруулна. Эмчилгээ эхлэхийн өмнө үйлчлүүлэгч цайруулах халбаганы хэвийг өгдөг. Уг халбага нь цайруулах эмчилгээний дараа эрдэсжүүлэх гелийг зүүхэд ашиглах бөгөөд дараа нь үйлчлэгч тухайн халбагыг гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ хийлгэхэд мөн ашиглаж болдог. Эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ түргэн үйлчилгээтэй эмчилгээний төрөл бөгөөд ихэвчлэн яаралтай тохиолдолд болон үйлчлүүлэгч гэрээр шүд цайруулах боломжгүй тохиолдолд хийлгэдэг.

Гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ

Эрхэм үйлчлүүлэгч та гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ хийлгэх тохиолдолд мөн хоёр төрлийн эмчилгээний аргаас сонгох боломжтой. Эмчилгээ эхлэхийн өмнө урьдчилан ирж хэв өгөн цайруулах халбага хийлгэснээр эмчилгээ хийлгэх арга байдаг бөгөөд энэ арга нь халбага дээрээ гелийг шахаж хэрэглэдэг онцлогтой. Энэ эмчилгээний аргын бүрдэлд цайруулалтын халбага, цайруулах гель 7 ширхэг, мэдрэгшилийн эсрэг гель 1 ширхэг, цайруулах жижиг оо 1 ширхэг цайруулах халбаганы цүнх болон сав багтдаг. Тухайн эмчилгээний үргэлжлэх хугацаа нь шүдний өнгөний өөрчлөлтөөс шалтгаалж 20 – 30 хоног үргэлжилнэ.

Шүдний сувгийн цайруулалт

Манай эмнэлэг нь гэмтэл, цоорлын болон сувгийн эмчилгээний дараа шүдний өнгө шаралсан тохиолдолд шүдний сувгийн цайруулах эмчилгээг хийдэг. Уг эмчилгээг хийлгэснээр шүдийг сувгаас нь цайруулан өнгийг сэргээх боломжтой. Харин цайруулалт хийлгэхийн өмнө шүдний сувгийн эмчилгээ хийлгэн сувгийг ломбодуулсан байх шаардлагатай. Өнгөний хувиралтын байдлаас шалтгаалан шүдний сувгийн цайруулалт нь нэг болон олон удаагийн ирэлттэй эмчлэгддэг.

Шүдний цөгц сэргээх эмчилгээ

Цоорлын хүндрэл, гэмтэл гэх мэт бусад шалтгааны улмаас шүдний цөгцний хэсэг эмтэрч, их хэмжээгээр байхгүй болсон тохиолдолд энгийн аргаар ломбо тавихад тогтоц муу байдаг байна. Иймд манай эмнэлэг нь шүдний цөгцний их хэмжээний согогийг сэргээхдээ төмөр голонцор шүдний сувгийн хөндийд суулган хийж байна. Үйлчлүүлэгч та шүдэндээ төмөр голонцор хийлгэхийн тулд шүдний сувгийн эмчилгээ хийлгэн сувгийг ломбодуулсан байх шаардлагатай. Мөн шүдний цөгцний хугарч эмтэрсэн байдал нь буйлны хэсэг руу хэт гүн хэмжээнд байвал ломбоны тогтоц муу байдгийг анхаарах хэрэгтэй.

Category
Шүдний цайруулах эмчилгээ


We transform your smile





БИД ЭМЧИЛНЭ, БИД ЧАДНА





+976 70003931


Танд инээмсэглэл өгөх дугаар

Олон жилийн туршлагатай манай хамт олон танд туслахад ямагт бэлэн.




Copyright by Cuticul Dental 2022. All rights reserved.



Copyright by Cuticul Dental 2022. All rights reserved.