Zirconium-crown-and-bridge-2.jpg

Шүд хоорондоо зайтай, шүдний эгнээний гажиг ихтэй ч аппарат зүүх боломжгүй, шүдний ихэнх хэсэг цооролтой, сувгийн эмчилгээ хийлгэсэн, шүдний өнгө өөрчлөгдсөн, шүд ургаагүй эсвэл авхуулсан тохиолдолд бүрээс болон гүүрлэсэн шүдэлбэр хийдэг.

Таны хүссэн өнгөөр төрөлхийн мэт шүдний өнгийг гаргах боломжтой бөгөөд зажлалтын даралтыг сайн даадаг, бат бөх, гэрэл ойлгох чадвар өөрийн натураль шүдтэй адил био зохицол сайнаараа давуу талтай.


Metal-crown-and-bridge.png

Шүд хоорондоо зайтай, шүдний эгнээний гажиг ихтэй ч аппарат зүүх боломжгүй, шүдний ихэнх хэсэг цооролтой, сувгийн эмчилгээ хийлгэсэн, шүдний өнгө өөрчлөгдсөн, шүд ургаагүй эсвэл авхуулсан тохиолдолд бүрээс болон гүүрлэсэн шүдэлбэр хийдэг. Метал бүрээс нь маш олон жилийн өмнөөс шүдний салбарт ашиглагдаж ирсэн тул эмнэлзүйд маш сайн шалгагдаж эмчилгээний үр дүн сайтай, бат бөх учир удаан хугацаанд зүүх боломжтой.


2-1.jpg

Шүд хоорондоо зайтай, шүдний эгнээний гажиг ихтэй ч аппарат зүүх боломжгүй, шүдний ихэнх хэсэг цооролтой, сувгийн эмчилгээ хийлгэсэн, шүдний өнгө өөрчлөгдсөн, шүд ургаагүй эсвэл авхуулсан тохиолдолд бүрээс болон гүүрлэсэн шүдэлбэр хийдэг. Металын гадна талаар шаазангаар бүрсэн байх тул метал харгдахгүй. Шүдний өнгө үзэмжийг тохируулж өөрийн шүдтэйгээ адилхан болгож болно. Циркон бүрээстэй харьцуулахад өртөг багатай.


Acrylic-Denture.jpg

Авагддаг хатуу хуванцар шүдэлбэр. Авагддаг хатуу хуванцар шүдэлбэр нь шүдний согогийг нөхөн сэргээх нэг төрлийн арга ба өртөг бага хугарсан тохиолдолд эргүүлэн засварлах, шүд нэмэх боломжтой байдгаараа онцлогтой. Шүдний тооноос шүдэлбэрийн нийт үнэ хамаарна. Дээд доод тал болон баруун зүүн тал тусдаа хийгдэх тохиолдолд тус бүрээр үнийг тооцно.


removable-partial-denture.jpg

Авагддаг цутгамал тагнайтай шүдэлбэр. Цутгамал суурьтай авагддаг шүдэлбэр нь өнөө үед хэрэглэгдэж байгаа хамгийн боловсронгуй авагддаг шүдэлбэр юм. Хуванцар шүдэлбэрийг бодвол эдэлгээ удаан бат бөх, аманд бага зай эзэлдэг учир хэл яриа амтлах мэдрэхүйд өөрчлөлт орохгүй. Зажлалтын даралтыг физилогийн байдлаар буюу шүд болон буйланд дамжуулдгаараа онцлогтой. Суларвал дэгээгээр чангалж болдог давуу талтай.


flipper.jpg

Хатуу хуванцар шүдэлбэртэй харьцуулахад нелон суурьтай термопластик хуванцараар хийгддэг учир уян харимхай шинж чанартай. Илүү нимгэн, харшил үүсгэдэггүй, өнгө сайтай байдаг. Гэхдээ резин шиг уян биш гэдгийг санаарай. Мөн аманд бага зай эзэлдэг учир хэл яриа амтлах мэдрэхүйд өөрчлөлт орох нь бага байдаг.

Шүдний тооноос шүдэлбэрийн нийт үнэ хамаарна. Дээд доод тал болон баруун зүүн тал тусдаа хийгдэх тохиолдолд тус бүрээр үнийг тооцно




We transform your smile





+976 70003931


Танд инээмсэглэл өгөх дугаар

Олон жилийн туршлагатай манай хамт олон танд туслахад ямагт бэлэн.




Copyright by Cuticul Dental 2022. All rights reserved.