tooth-decay.jpg

Манай эмнэлэг нь хүүхдийн сүүн шүдний цоорлын үеийн шүд мөнгөлөх эмчилгээнд Япон улсад үйлдвэрлэсэн Diamine silver flouride агуулсан бүтээгдэхүүн болох Saforide-г хэрэглэж байна. Уг түрхлэг нь шүдний цоорлыг зогсоох үйлчилгээтэй бөгөөд түрхүүлэхийн өмнө хүүхдийн шүдийг сайтар угааж өнгөрийг цэвэрлэсэн байна. Эхний ирэлтийн түрхлэгийг түрхсэнээс 1 сарын дараа давтан ирж шалгулах бөгөөд тухайн үед шаардлагатай тохиолдолд давтан түрхэнэ. Үйлчлүүлэгчид түрхлэг түрхсэний улмаас шүд үйрлээ гэсэн буру ойлголттой байдаг, харин хэдий түрхлэг түрхсэн ч шүдийг маш сайн угааж арчилах шаардлагатай. Учир нь сайтар угаагаагүйн улмаас түрхлэгийн хажуу хэсгээр дахин цоорол үүссэн шүд үйрч унадаг байна. Зарим тохиолдолд түрхлэг нь гаднаас харахад бүрэн харласан байдаг боловч цоорлын гүний хэмжээ их улмаас цоорол дотор талдаа нүдэнд харагдахгүй явагдан шүдний зөөлц буюу мэдрэл үрэвсэх тохиолдол гарна. Энэ тохиолдолд дараагийн шатны эмчилгээ болох шүдний сувгийн эмчилгээг хийлгэх шаардлагатай.


root-canal-treatment-illustration-994f64.jpg

Цоорлын хүндрэл, гэмтэл гэх мэт бусад шалтгааны улмаас шүдний цөгцний хэсэг эмтэрч, их хэмжээгээр байхгүй болсон тохиолдолд энгийн аргаар ломбо тавихад тогтоц муу байдаг байна. Иймд манай эмнэлэг нь шүдний цөгцний их хэмжээний согогийг сэргээхдээ төмөр голонцор шүдний сувгийн хөндийд суулган хийж байна. Үйлчлүүлэгч та шүдэндээ төмөр голонцор хийлгэхийн тулд шүдний сувгийн эмчилгээ хийлгэн сувгийг ломбодуулсан байх шаардлагатай. Мөн шүдний цөгцний хугарч эмтэрсэн байдал нь буйлны хэсэг рүү хэт гүн хэмжээнд байвал ломбоны тогтоц муу байдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв өмнө нь тухайн шүдэндээ төмөр голонцор суулгасан бөгөөд голонцор хөдөлгөөнгүй, зөвхөн ломбо унасан тохиолдолд ломбыг дахин сэргээнэ.


Untitled-1-1.jpg

Шүдээ дутуу болон буруу угаах, цэвэрлэх зэрэг олон шалтгаанаас үүдэн шүдэнд өнгөр тогтон цаашлаад шүдний чулууг үүсгэдэг байна. Нэгэнт үүссэн чулууг шүдний эмчид хандан цэвэрлүүлэх шаардлагатай. Шүдний чулууны цэвэрлэгээг удаан хугацаанд хийлгээгүй улмаас буйл үрэвсэн шүд угаахад цус гарах, амнаас эвгүй үнэр гарах зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна шүд хоорондын түүшин ясыг шимэгдүүлж шүд сулрах өвчинийг бий болгодог байна. Насанд хүрсэн хүн 6 сар тутам шүдний өнгөр, чулууг цэвэрлүүлж байх шаардлагатай байдаг. Цэвэрлэгээгэр шүдэнд үүссэн өнгөр, чулууг арилгана, харин шүдний пааланд үүссэн толбо, өнгөний өөрчлөлтийг шүд цайруулах эмчилгээгэр арилгана.


Untitled-1.jpg

Манай эмнэлэг нь гэмтэл, цоорлын болон сувгийн эмчилгээний дараа шүдний өнгө шаралсан тохиолдолд шүдний сувгийн цайруулах эмчилгээг хийдэг. Уг эмчилгээг хийлгэснээр шүдийг сувгаас нь цайруулан өнгийг сэргээх боломжтой.

Харин цайруулалт хийлгэхийн өмнө шүдний сувгийн эмчилгээ хийлгэн сувгийг ломбодуулсан байх шаардлагатай. Өнгөний хувиралтын байдлаас шалтгаалан шүдний сувгийн цайруулалт нь нэг болон олон удаагийн ирэлттэй эмчлэгддэг


69889211_2197434570384191_304552660625784832_n.jpg

Тухайн эмчилгээ нь эмнэлгийн нөхцөлд хоёр удаагийн ирэлттэй эмчлэгдэх бөгөөд инээмсэглэхэд харагдах шүднүүдийг цайруулна. Эмчилгээ эхлэхийн өмнө үйлчлүүлэгч цайруулах халбаганы хэвийг өгдөг. Уг халбага нь цайруулах эмчилгээний дараа эрдэсжүүлэх гелийг зүүхэд ашиглах бөгөөд дараа нь үйлчлэгч тухайн халбагыг гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ хийлгэхэд мөн ашиглаж болдог. Эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ түргэн үйлчилгээтэй эмчилгээний төрөл бөгөөд ихэвчлэн яаралтай тохиолдолд болон үйлчлүүлэгч гэрээр шүд цайруулах боломжгүй тохиолдолд хийлгэдэг. Хуримын ёслолоо хийх гэж буй хосууд, хонхны баяраа тэмдэглэх гэж буй оюутан залуус зэрэг бусад арга хэмжээнд зориулан хийлгэдэг эмчилгээний төрөл юм. Эмчилгээний бүрдэлд хоёр удаагийн цайруулах эмчилгээ, мэдрэгшилийн эсрэг гель 1 ширхэг, цайруулах халбага ордог.


iStock-693757912.jpg

Эрхэм үйлчлүүлэгч та гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ хийлгэх тохиолдолд мөн хоёр төрлийн эмчилгээний аргаас сонгох боломжтой. Эмчилгээ эхлэхийн өмнө урьдчилан ирж хэв өгөн цайруулах халбага хийлгэснээр эмчилгээ хийлгэх арга байдаг бөгөөд энэ арга нь халбага дээрээ гелийг шахаж хэрэглэдэг онцлогтой. Энэ эмчилгээний аргын бүрдэлд цайруулалтын халбага, цайруулах гель 7 ширхэг, мэдрэгшилийн эсрэг гель 1 ширхэг, цайруулах жижиг оо 1 ширхэг цайруулах халбаганы цүнх болон сав багтдаг.

Тухайн эмчилгээний үргэлжлэх хугацаа нь шүдний өнгөний өөрчлөлтөөс шалтгаалж 20 – 30 хоног үргэлжилнэ.


pexels-photo-6348688-scaled-e1663071607559-1200x657.jpeg

Эмнэлгийн нөхцөлд цайруулах эмчилгээ

Тухайн эмчилгээ нь эмнэлгийн нөхцөлд хоёр удаагийн ирэлттэй эмчлэгдэх бөгөөд инээмсэглэхэд харагдах шүднүүдийг цайруулна. Эмчилгээ эхлэхийн өмнө үйлчлүүлэгч цайруулах халбаганы хэвийг өгдөг. Уг халбага нь цайруулах эмчилгээний дараа эрдэсжүүлэх гелийг зүүхэд ашиглах бөгөөд дараа нь үйлчлэгч тухайн халбагыг гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ хийлгэхэд мөн ашиглаж болдог. Эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ түргэн үйлчилгээтэй эмчилгээний төрөл бөгөөд ихэвчлэн яаралтай тохиолдолд болон үйлчлүүлэгч гэрээр шүд цайруулах боломжгүй тохиолдолд хийлгэдэг.

Гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ

Эрхэм үйлчлүүлэгч та гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ хийлгэх тохиолдолд мөн хоёр төрлийн эмчилгээний аргаас сонгох боломжтой. Эмчилгээ эхлэхийн өмнө урьдчилан ирж хэв өгөн цайруулах халбага хийлгэснээр эмчилгээ хийлгэх арга байдаг бөгөөд энэ арга нь халбага дээрээ гелийг шахаж хэрэглэдэг онцлогтой. Энэ эмчилгээний аргын бүрдэлд цайруулалтын халбага, цайруулах гель 7 ширхэг, мэдрэгшилийн эсрэг гель 1 ширхэг, цайруулах жижиг оо 1 ширхэг цайруулах халбаганы цүнх болон сав багтдаг. Тухайн эмчилгээний үргэлжлэх хугацаа нь шүдний өнгөний өөрчлөлтөөс шалтгаалж 20 – 30 хоног үргэлжилнэ.

Шүдний сувгийн цайруулалт

Манай эмнэлэг нь гэмтэл, цоорлын болон сувгийн эмчилгээний дараа шүдний өнгө шаралсан тохиолдолд шүдний сувгийн цайруулах эмчилгээг хийдэг. Уг эмчилгээг хийлгэснээр шүдийг сувгаас нь цайруулан өнгийг сэргээх боломжтой. Харин цайруулалт хийлгэхийн өмнө шүдний сувгийн эмчилгээ хийлгэн сувгийг ломбодуулсан байх шаардлагатай. Өнгөний хувиралтын байдлаас шалтгаалан шүдний сувгийн цайруулалт нь нэг болон олон удаагийн ирэлттэй эмчлэгддэг.

Шүдний цөгц сэргээх эмчилгээ

Цоорлын хүндрэл, гэмтэл гэх мэт бусад шалтгааны улмаас шүдний цөгцний хэсэг эмтэрч, их хэмжээгээр байхгүй болсон тохиолдолд энгийн аргаар ломбо тавихад тогтоц муу байдаг байна. Иймд манай эмнэлэг нь шүдний цөгцний их хэмжээний согогийг сэргээхдээ төмөр голонцор шүдний сувгийн хөндийд суулган хийж байна. Үйлчлүүлэгч та шүдэндээ төмөр голонцор хийлгэхийн тулд шүдний сувгийн эмчилгээ хийлгэн сувгийг ломбодуулсан байх шаардлагатай. Мөн шүдний цөгцний хугарч эмтэрсэн байдал нь буйлны хэсэг руу хэт гүн хэмжээнд байвал ломбоны тогтоц муу байдгийг анхаарах хэрэгтэй.




We transform your smile





+976 70003931


Танд инээмсэглэл өгөх дугаар

Олон жилийн туршлагатай манай хамт олон танд туслахад ямагт бэлэн.




Copyright by Cuticul Dental 2022. All rights reserved.