blog-two.jpg

Кутикул шүдний эмнэлэг нь шүдний гоо сайхны эмчилгээний нэг төрөл болох гоёлын шигтгээг наах үйлчилгээг үзүүлж байна. Манай эмнэлэгт шүдний энгийн шигтгээ болон Швейцарь улсад үйлдвэрлэсэн IVOCLAR брендийн үнэт эдлэлийн шигтгээг хэрэглэдэг. Үнэт эдлэлийн шигтгээ нь гялалзах гэрэл ойх чанаараа энгийн шигтгээнээс илүү байдгаараа давуу талтай.

Үйлчлүүлэгч та шүдэндээ гоёлын шигтгээ наалгасан тохиолдолд хатуулаг чанарын хоол хүнсийг болгоомжтой хэрэглэх бөгөөд шүдийг угаахдаа сойзны толгойн хуванцар хэсгээр шигтгээг цохихоос сэргийлж болгоомжтой угаах хэрэгтэй


blog-two.jpg

Манай эмнэлэг нь АНУ -ын ULTRADENT фирмийн шүд цоорлоос урьдчилан сэргийлэх 5% sodium flouride агуулсан ENAMELAST түрхлэгийг хэрэглэж байна. Уг бүтээгдэхүүн нь бохь, гааны амттай учир хүүхдэд хэрэглэхэд хялбар байдаг.

Та өөрийн болон хүүхдийхээ амны хөндийг эрүүлжүүлсэний дараа түрхлэгийг 3 сар тутам түрхүүлэх нь цоорлоос хамгаалах үр дүнтэй арга юм


blog-two.jpg

Манай эмнэлэг нь шүдний гоо сайхны эмчилгээ болох пааланг эмнэлгийн нөхцөлд шууд хийх арга, үйлдвэрт хийгдсэн зориулалтын паалан тавих гэсэн хоёр аргаар тавьж байна.

Эмнэлгийн нөхцөлд шууд хийх аргаар энгийн пааланг тавихдаа АНУ -ын ULTRADENT фирмийн Amelogen болон шаазангийн хольцтой Швейцарийн IVOCLAR фирмийн Tetric N Ceram ломбоны материалаар тавьдаг. Та энэ төрлийн пааланг тавиулж буй тохиолдолд эмнэлэгт нэг удаагийн ирэлтээр шууд тавиулах боломжтой


blog-two.jpg

Манай эмнэлэг нь хэт мэдрэмтгий шүдний мэдрэгшилийг буруулахад ULTRADENT фирмийн PermaSeal бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Шүдний хүзүүвч хэсгийн паалангийн элэгдлийн /шаантаг хэлбэрийн согог/ улмаас үүссэн хэт мэдрэгшилийг бууруулахгүй тохиолдол тухайн хэсэгт ломбо тавьдаг.

Гэрийн нөхцөлд хэт мэдрэгшилийн эсрэг шүдний оо, ам зайлах уусмалыг ашиглана. Үйлчлүүлэгчдэд шүдний хүзүүвч хэсгийн элэгдэл үүсээд удаан хугацаанд явсан тохиолдолд шүдний мэдрэл цочрон зөөлцийн үрэвслийн хүндрэлийг үүсгэдэг байна.

Энэ тохиолдолд шүдний сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг


blog-two.jpg

Шүдний мэдрэлийг авах үед шүдний хатуу эд их хэмжээгээр зөөлөрч цооролд өртсөн байдаг бөгөөд эмчилгээний явцад зөөлөрсөн бүх эдийг бүрэн цэвэрлэх явцад шүдний хана нимгэрснээс шүд нь хазах, зажлах даралтыг даах чадваргүй болдог байна.

Үүнээс үүдэн мэдрэлгүй болсон шүд нь амортизаторгүй машин адил ачааллыг зөв хувиарлаж чадахгүйн улмаас сувгийн эмчилгээ хийлгэж ломбодсоны дараа хагарч үйрэх, ломбоны тогтоц муудах зэрэг асуудал тулгардаг. Энэ тохиолдолд үйлчлүүлэгч та хүсвэл шүдэндээ бүрээс хийлгэснээр шүдээ хагарч үйрэхээс хамгаалах боломжтой


Composite-Fillings.png

Шүдний өнгөц цоорол нь паалангийн түвшинд явагдах бөгөөд 2-р зурагт харагдаж байна. Харин 3-р зурагт дунд цоорлын үе харагдаж байгаа бөгөөд энэ үед цоорол нь паалангийн түвшинээс цаашлан тугалмай /дентин/ давхаргад хүрсэн байдаг. Гүн цоорлын үед цоорлын гүн нэмэгдэн шүдний мэдрэлд /зөөлц/ ойртсон байдаг. Гүн цоорлын үед цоорлын гүний хэмжээ их тохиолдолд шүдний мэдрэлд хэт ойртох эсвэл мэдрэл нэг цэг дээр нээгдсэний улмаас шүдний мэдрэл цочрон өвдөлт өгөх бөгөөд энэ үед шүдний сувгийн эмчилгээ хийн мэдрэлийг авах шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд шүдэнд түр ломбо тавин мэдрэл цочрох эсэхийг хянах гүн цоорлын үеийн хяналтын эмчилгээг хийж болдог.
Мөн манай эмнэлэг нь Швейцарь улсын Ivoclar фирмийн Tetric N Ceram ломбоны материалыг хэрэглэдэг бөгөөд уг бүтээгдэхүүн нь шаазангийн хольцтой учир даралт даах чадвар илүү байдгаараа бусад ломбоны материалаас давуу талтай байдаг.


understand-dental-bonding.jpg

Төрөлхийн болон олдмол шалтгаанаар үүссэн шүд хоорондын зайг манай эмнэлэг нь ULTRADENT фирмийн Amelogen ломбоны материалаар таны шүдний өнгөнд тохируулан битүүлэн ломбодож байна. Ломбо тавиулсаны дараа хатуу зүйл хазах, зулгаахаас сэргийлэх хэрэгтэй.


dental-fillings.jpg

Шүдний гадаргыг цоорлоос хамгаалах ломбо.

Шүдний зажлах гадаргын ховилыг битүүлэх 2 төрлийн арга байдаг. Шүдний зажлах гадаргын ховил нь харлаж, толбо үүсээгүй тохиолдолд өрөмдөхгүй буюу PRR – 1 аргаар тавина.
Харин шүдний зажлах гадаргын ховил нь харлаж, толбо үүссэн үед өрөмдөх буюу PRR – 2 аргаар тавина.

Шүдний зажлах гадаргын ховилд үүссэн зай завсараар хоолны үлдэгдэл орон бактер хуримтлагдсанаар шүд зажлах гадаргаас цооролд өртдөг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүдний зажлах гадаргын ховилыг битүүлэн хамгаалах ломбыг тавьдаг байна. Манай эмнэлэг нь үйлчлүүлэгчиддээ АНУ -ын ULTRADENT фирмийн Ultra Seal XT – Plus ховил битүүлэгч ломбыг санал болгодог. Уг бүтээгдэхүүн нь шүдний зажлах гадаргын ховилыг битүүлж хамгаалахын сацуу давхар фтор ялгаруулах үйлчилгээтэйгээрээ бусад бутээгдэхүүнээс давуу талтай юм.

-Завсар бөглөх ломбо.

Төрөлхийн болон олдмол шалтгаанаар үүссэн шүд хоорондын зайг манай эмнэлэг нь ULTRADENT фирмийн Amelogen ломбоны материалаар таны шүдний өнгөнд тохируулан битүүлэн ломбодож байна. Ломбо тавиулсаны дараа хатуу зүйл хазах зулгаахаас сэргийлэх хэрэгтэй


tooth-decay.jpg

Манай эмнэлэг нь хүүхдийн сүүн шүдний цоорлын үеийн шүд мөнгөлөх эмчилгээнд Япон улсад үйлдвэрлэсэн Diamine silver flouride агуулсан бүтээгдэхүүн болох Saforide-г хэрэглэж байна. Уг түрхлэг нь шүдний цоорлыг зогсоох үйлчилгээтэй бөгөөд түрхүүлэхийн өмнө хүүхдийн шүдийг сайтар угааж өнгөрийг цэвэрлэсэн байна. Эхний ирэлтийн түрхлэгийг түрхсэнээс 1 сарын дараа давтан ирж шалгулах бөгөөд тухайн үед шаардлагатай тохиолдолд давтан түрхэнэ. Үйлчлүүлэгчид түрхлэг түрхсэний улмаас шүд үйрлээ гэсэн буру ойлголттой байдаг, харин хэдий түрхлэг түрхсэн ч шүдийг маш сайн угааж арчилах шаардлагатай. Учир нь сайтар угаагаагүйн улмаас түрхлэгийн хажуу хэсгээр дахин цоорол үүссэн шүд үйрч унадаг байна. Зарим тохиолдолд түрхлэг нь гаднаас харахад бүрэн харласан байдаг боловч цоорлын гүний хэмжээ их улмаас цоорол дотор талдаа нүдэнд харагдахгүй явагдан шүдний зөөлц буюу мэдрэл үрэвсэх тохиолдол гарна. Энэ тохиолдолд дараагийн шатны эмчилгээ болох шүдний сувгийн эмчилгээг хийлгэх шаардлагатай.


root-canal-treatment-illustration-994f64.jpg

Цоорлын хүндрэл, гэмтэл гэх мэт бусад шалтгааны улмаас шүдний цөгцний хэсэг эмтэрч, их хэмжээгээр байхгүй болсон тохиолдолд энгийн аргаар ломбо тавихад тогтоц муу байдаг байна. Иймд манай эмнэлэг нь шүдний цөгцний их хэмжээний согогийг сэргээхдээ төмөр голонцор шүдний сувгийн хөндийд суулган хийж байна. Үйлчлүүлэгч та шүдэндээ төмөр голонцор хийлгэхийн тулд шүдний сувгийн эмчилгээ хийлгэн сувгийг ломбодуулсан байх шаардлагатай. Мөн шүдний цөгцний хугарч эмтэрсэн байдал нь буйлны хэсэг рүү хэт гүн хэмжээнд байвал ломбоны тогтоц муу байдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв өмнө нь тухайн шүдэндээ төмөр голонцор суулгасан бөгөөд голонцор хөдөлгөөнгүй, зөвхөн ломбо унасан тохиолдолд ломбыг дахин сэргээнэ.




We transform your smile





+976 70003931


Танд инээмсэглэл өгөх дугаар

Олон жилийн туршлагатай манай хамт олон танд туслахад ямагт бэлэн.




Copyright by Cuticul Dental 2022. All rights reserved.