671e34d4-d409-49eb-8cf4-6087bfba1d59-1200x1473.jpg

Кутикул шүдний эмнэлгийн Нүүр амны гажиг заслын туслах эмч Баасанцэрэнгийн Баярцэнгэл 2023 оны 11-р сарын 28-ны өдөр зуурдаар таалал төгссөнд гүнээ эмгэнэн гашуудаж байна.

Б.Баярцэнгэл нь оюутан байх үеэсээ Кутикул шүдний эмнэлэгтээ дадлага хийж, сурч дадлагажин 2021 онд Этүгэн ИС-ийн НАСС-ийг Нүүр амны их эмч мэргэжлээр төгсөн эмнэлэгтээ үргэлжлүүлэн нүүр амны гажиг заслын эмчээр мэргэшихээр ажиллаж байсан билээ. Тэрээр эзэмшсэн мэргэжилдээ үнэнч хайртай төдийгүй тууштай хөдөлмөрлөн сурч мэргэших хүсэл тэмүүлэл дүүрэн нүүр ам судлалын салбарын залуу мэргэжилтнүүдийн нэг байлаа.

Бидний эрхэм дотны нөхөр Б.Баярцэнгэлийн гэнэн цайлган, нийтэч, хөдөлмөрч, бусдын төлөө гэсэн сэтгэл, хүсэл тэмүүлэл бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд Кутикул шүдний эмнэлгийн хамт олон гүн эмгэнэл илэрхийлж байна. Ум сайн амгалан байх болтугай. КУТИКУЛ ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ


IMG_0151-1-1200x849.jpg

Нүүр ам судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц нэгэн мэргэжлийн ном Монгол хэлнээ орчуулагдан уншигчдын гарт хүрлээ.

2023 оны босго дээр Нүүр ам судлалын салбарт хөгжлийн салхи оруулахаар “Эрүү нүүрний дүрс оношилгоо” /Торе А.Лархайм, Пер-Леннарт А.Вестессон/ ном эх хэлнээ орчуулагдан хэвлэлтээс гарчээ. Орчуулгын баг нь АШУҮИС, НАСС-ийн эмнэлгийн НАМЗ-ын их эмч, АУ-ны магистр, Зөвлөх эмч Ж.Одхүү эмчээр ахлуулан албан ёсны эрхтэйгээр орчуулан нийт Нүүр ам судлалын салбарын мэргэжилтнүүдийн гарт очиход бэлэн болон худалдаанд гарсан байна. Орчуулгын багт манай “Кутикул” шүдний эмнэлгийн НАМЗ-ын их эмч болох Б.Баяржаргал нь 3-р бүлэг болох Эрүү хоншоорт тохиолдох хоргүй хавдар болон хавдар төст эмгэгүүдийн тухай харин НАМЗ-ын их эмч Н.Энхмаа нь 7-р бүлэг болох Шүд болон шүдний имплантууд сэдвийг тус тус орчуулсан байна. Тухайн ном нь зөвхөн шүдний эмч нарын хэрэгцээгээр хязгаарлагдахгүй радиологич эмч, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолой, гоо сайхны мэс заслын эмч нарын мэдлэгт хувь нэмэр оруулж, ховор тохиолдол болон танил бус нөхцөл байдалтай тулгарах үед оношилгоо, эмчилгээнд тус дэм болохуйц эмч бүрийн ширээний ном болохоор агуулгатай ажээ.

Энэхүү номыг худалдан авахыг хүсвэл Орчуулгын багийн ахлагч Ж.Одхүү эмчтэй холбогдоорой. Утас:99135281


viber_image_2023-01-09_10-45-38-950-1200x807.jpg

Шүдэн дотор хорхой үнэхээр байдаг уу?

18-р зууны үед л шүдэн дотор хорхой амьдарч шүдийг өвтгөн цоорол үүсгэдэг хэмээн итгэдэг байжээ. Харин шүдний дотор мэдрэлийн судал байх бөгөөд цоорол үүсгэдэг шалтгаан нь:

1️⃣Шүдээ угаагүй болон сайн цэвэрлээгүй улмаас шүдэн дээр тогтсон өнгөр, хоолны үлдэгдэл дээр Цоорол үүсгэгч бактер болох Streptococcus mutans нь нүүрс устай хоол хүнс идэхэд дахин урвалд орон хүчил үүсгэнэ.
2️⃣Уг хүчил нь шүдний гадаргууд тодорхой хугацаанд байснаар буюу хүн шүдээ угааж, цэвэрлэхгүй улмаас хүчил нь шүдний паалангийн эрдэсжилтийг үгүй хийн цоорол үүсдэг.


316949985_813359819926540_4051886901674094063_n-1200x900.jpg

ХҮҮХДИЙН НҮҮР АМ СУДЛААЧ ЭМЧ НАРЫН ЧУУЛГАН-2 Эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 11-р сарын 29-ий өдөр НҮҮР АМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ ХҮҮХДИЙН НҮҮР АМ СУДЛАЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙН ТЭНХИМ-ээс зохион байгууллаа.

Уг хуралд манай НАГЗ-ын ахлах эмч, АУ-ны магистр Т.Насанбат хурлын шүүгчээр оролцлоо.

Тус хурал нь 2019 онд дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн Корановируст халдвар (COVID -19) цар тахлын хүнд нөхцөл байдалтай холбоотойгоор 2 жилийн хугацаанд түр завсарласан бөгөөд Хүүхдийн нүүр ам судлаач эмч нарын чуулган ахин уламжлал болон, Хүүхдийн шүд цоорох өвчин, эмчилгээний үед хүүхдийн зан үйлийг залахуй агуулгын дор зохион байгуулагдлаа. “Хүүхдийн нүүр ам судлаач эмч нарын чуулган 2” хуралдаанд Япон улсын профессор Ёшихидэ Оказаки цахимаар оролцож “A milk tooth is a parent-tooth” сэдвээр, “Хувилгана” чих хамар хоолойн эмнэлгийн ерөнхий захирал, АУ – ны доктор П.Ганчимэг “Хүүхдийн аденотонзилит өвчин” сэдвээр, манай тэнхимийн профессор, эрдэмтэн багш нар Хүүхдийн шүд цоорох өвчний талаар тус тусын лекцээ уншиж, эмч нар судалгааны ажил болон эмнэл зүйн тохиолдлуудаа танилцуулан, туршлага солилцжээ.




We transform your smile





+976 70003931


Танд инээмсэглэл өгөх дугаар

Олон жилийн туршлагатай манай хамт олон танд туслахад ямагт бэлэн.




Copyright by Cuticul Dental 2022. All rights reserved.