teeth-whitening-2.jpg

Хэн шүдэндээ цайруулалт хийлгэх шаардлагатай вэ?
Бүх хүн юм
2011онд Индонейзийн Бали-д Ultradent-ийн сургалтанд сууж байхад сургагч багш нь бид бүгдийг босгож зогсоов. Бид нараас асуулт асуух бөгөөд тийм гэж хариулсан хүмүүс сууна шүү гэлээ. Ийнхүү асуулаа. Тамхи татдаг уу гэхэд тийм гээд 2хүн суув, байнга эм уудаг уу гэхэд тийм гээд 3хүн, кола уудаг уу гэхэд тийм гээд 10хүн, вино болон өнгөтэй зүйл ууж иддэг үү гэхэд 7 хүн сууж над шиг элдэв зуршилгүй гэж бодсон 3хүн үлдэв. Гэтэл бид 3-аас та 3 тэгээд хоол иддэг юм байгаа биз дээ гэхэд тийм гээд бид суулаа, ингээд багш тайлбарлав. Юм идэж уудаг л бол шүдээ цайруулах ёстой гэлээ.
Тэгээд шүд цайруулахаар цав цагаан болох уу?
Таны хувьд цав цагаан гэдэг нь цасан цагаан өнгө бол тэгж цайрахгүй шүү, цагаан цамц белизнад хийдэг шиг биш юм. Учир нь таны шүдний паалан цамцнаас шал өөр, паалан цэхэр тунгалаг туяатай байдаг. Иймд цайруулахад snow white биш shining white болж цайрна. Хэр их өнгөний алдагдал байна тэр хэмжээгээр аажим хэд хэд давтаж жил бүр цайруулж эмчилж байж гоё болдог. Аппаратаар цайруулахад шохойн цагаан болж цайрдаг, учир нь шүдний пааланг усгүйжүүлдэг, харин уг бүтээгдэхүүн нь усыг татахгүй учир гэрэлтсэн гялалзсан эрүүл паалан бүхий цайруулна.
Шүд цайруулахад аймар өвдөхүү
Шүд цайруулалт нь паалангаас өнгийн өөрчлөлт бүхий нэгдлүүдийг татаж оронд нь эрдэсжүүлнэ. Харин таны шүд их сийрэг бол төдий чинээ их мэдэрнэ. Бид цайруулалтын дараа мэдрэгшил буруулж, эрдэсжүүлэх зорилгоор фторт гель түрхэж өгнө. Ийнхүү эрдэсжиж мэдрэгшил буурна. Түрхээд мөн бага зэрэг мэдрээд байвал 7хоноод дахин фторыг нэмэлт үйлчилгээгээр түрхүүлж болно.



We transform your smile





+976 70003931


Танд инээмсэглэл өгөх дугаар

Олон жилийн туршлагатай манай хамт олон танд туслахад ямагт бэлэн.




Copyright by Cuticul Dental 2022. All rights reserved.