💰 Үнийн жагсаалт

Шүд хоорондын завсар битүүлэх ломбо

Төрөлхийн болон олдмол шалтгаанаар үүссэн шүд хоорондын зайг манай эмнэлэг нь ULTRADENT фирмийн Amelogen ломбоны материалаар таны шүдний өнгөд тохируулан битүүлэн ломбодож байна. Ломбо тавиулсаны дараа хатуу зүйл хазах, зулгаахаас сэргийлэх хэрэгтэй.

Төрөл Үнэ
1 Шүд хоорондын завсар битүүлэх ломбо 1 засвар / Amelogen / 50,000₮
2 Шүд хоорондын завсар битүүлэх ломбо 1 засвар / Tetric N Ceram / 80,000₮
3 Шүд хоорондын завсар битүүлэх ломбо 1 засвар / Parafil / 70,000₮
Шүдний паалан

Манай эмнэлэг нь шүдний гоо сайхны эмчилгээ болох пааланг эмнэлгийн нөхцөлд шууд хийх арга, үйлдвэрт хийгдсэн зориулалтын паалан тавих гэсэн 2 аргаар тавьж байна. Эмнэлгийн нөхцөлд шууд хийх аргаар энгийн пааланг тавихдаа АНУ – ын ULTRADENT фирмийн Amelogen болон шаазангийн хольцтой Швейцарийн Ivoclar фирмийн Tetric N Ceram ломбоны материалаар тавьдаг. Та энэ төрлийн пааланг тавиулж буй тохиолдолд эмнэлэгт нэг удаагийн ирэлтээр шууд тавиулах боломжтой. ULTRADENT фирмийн Edelweiss Veneer бөгөөд уг бүтээгдэхүүн нь үйлдвэрт хийгдсэн учир өнгөний ялгарал болон гэрэл ойх чадвар сайтай, үйлчлүүлэгчийн шүдний хэмжээнд тохируулан хийсэн хэмжээтэй, хатуулаг даах чадвар өндөртэй зэрэг давуу тал бүхий Hollywood smile эмчилгээний хуванцар нүүрэвчний нэг төрөл юм. Та энэ төрлийн пааланг тавиулах тохиолдолд урьдчилан ирж хэв өгснөөр эмч таны шүдэнд тохирсон хэмжээтэй нүүрэвчийг сонгон эмчилгээнд бэлдэнэ.

Төрөл Үнэ
1 Шүдний энгийн паалан / Ultradent Amelogen, 1 шүд / 60,000₮
2 Шүдний шаазан паалан / Ivoclar Tetric N Ceram 1 шүд / 90,000₮
3 Шүдний Edelweiss Veneer / Ultradent, 1 шүд / 350,000₮
4 Шүдний циркон паалан / Parafil, 1 шүд / 100,000₮
5 Шүдний циркон паалан / Vit I, 1 шүд / 130,000₮
Эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ

Тухайн эмчилгээ нь эмнэлгийн нөхцөлд хоёр удаагийн ирэлттэй эмчлэгдэх бөгөөд инээмсэглэхэд харагдах шүднүүдийг цайруулна. Эмчилгээ эхлэхийн өмнө үйлчлүүлэгч цайруулах халбаганы хэвийг өгдөг. Уг халбага нь цайруулах эмчилгээний дараа эрдэсжүүлэх гелийг зүүхэд ашиглах бөгөөд дараа нь үйлчлэгч тухайн халбагыг гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ хийлгэхэд мөн ашиглаж болдог. Эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ түргэн үйлчилгээтэй эмчилгээний төрөл бөгөөд ихэвчлэн яаралтай тохиолдолд болон үйлчлүүлэгч гэрээр шүд цайруулах боломжгүй тохиолдолд хийлгэдэг. Хуримын ёслолоо хийх гэж буй хосууд, хонхны баяраа тэмдэглэх гэж буй оюутан залуус зэрэг бусад арга хэмжээнд зориулан хийлгэдэг эмчилгээний төрөл юм. Эмчилгээний бүрдэлд хоёр удаагийн цайруулах эмчилгээ, мэдрэгшилийн эсрэг гель 1 ширхэг, цайруулах халбага ордог.

Төрөл Үнэ
1 - Эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ 220,000₮
Гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ

Эрхэм үйлчлүүлэгч та гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ хийлгэх тохиолдолд мөн хоёр төрлийн эмчилгээний аргаас сонгох боломжтой. Эмчилгээ эхлэхийн өмнө урьдчилан ирж хэв өгөн цайруулах халбага хийлгүүлснээр эмчилгээ хийлгэх арга байдаг бөгөөд энэ арга нь халбага дээрээ гелийг шахаж хэрэглэдэг онцлогтой. Энэ эмчилгээний аргын бүрдэлд цайруулалтын халбага, цайруулах гель – 7 ширхэг, мэдрэгшилийн эсрэг гель – 1 ширхэг, цайруулах жижиг оо – 1 ширхэг цайруулах халбаганы цүнх болон сав багтдаг. Тухайн эмчилгээний үргэлжлэх хугацаа нь шүдний өнгөний өөрчлөлтөөс шалтгаалж 20 – 30 хоног үргэлжилнэ. Харин нөгөө арга нь гелийг түрхсэн зориулалтын нэг удаагийн халбага бүхий бүтээгдэхүүнийг аван шууд хэрэглэх арга бөгөөд дээд доод шүдний эгнээнд зүүх 10 хос буюу нийт 20 ширхэг халбагатай гель багтдаг. Уг эмчилгээний үргэлжлэх хугацаанд аажим үйлчилдэг тул цайруулалт хадгалах хугацаа удаан бөгөөд мэдрэгшил үүсэх байдал бага байдаг юм.

Төрөл Үнэ
1 Халбага хийлгэж гэрийн нөхцөлд шүд цайруулах 350,000₮
2 Халбага / тал / 100,000₮
3 Нэг удаагийн халбагатай гелээр гэрийн нөхцөлд шүд цайруулах 350,000₮
Шүдний сувгийн цайруулалт

Манай эмнэлэг нь гэмтэл, цоорлын болон сувгийн эмчилгээний дараа шүдний өнгө шаралсан тохиолдолд шүдний сувгийн цайруулах эмчилгээ хийдэг. Уг эмчилгээг хийлгэснээр шүдний сувгаас нь цайруулан өнгийг сэргээх боломжтой. Харин цайруулалт хийлгэхийн өмнө шүдний сувгийн эмчилгээ хийлгэн сувгийн ломбодуулсан байх шаардлагатай. Өнгөний хувиралтын байдлаас шалтгаалан шүдний сувгийн цайруулалт нь нэг болон олон удаагийн ирэлттэй эмчлэгддэг.

Төрөл Үнэ
1 Шүдний сувгийн цайруулалт / 1 удаа ирэлттэй / 70,000₮
2 Шүдний сувгийн цайруулалт / олон удаагийн ирэлттэй / 100,000₮
Шүдний цөгц сэргээх эмчилгээ

Цоорлын хүндрэл, гэмтэл гэх мэт бусад шалтгааны улмаас шүдний цөгцний хэсэг эмтэрч, их хэмжээгээр байхгүй болсон тохиолдолд энгийн аргаар ломбо тавихад тогтоц муу байдаг . Иймд манай эмнэлэг нь шүдний цөгцний их хэмжээний согогийг сэргээхдээ төмөр голонцор шүдний сувгийн хөндийд суулган хийж байна. Үйлчлүүлэгч та шүдэндээ төмөр голонцор хийлгэхийн тулд шүдний сувгийн эмчилгээ хийлгэн сувгийг ломбодуулсан байх шаардлагатай. Мөн шүдний цөгцний хугар эмтэрсэн байдал нь буйлны хэсэг рүү хэт гүн хэмжээнд байвал ломбоны тогтоц муу байдгийг ахнхаарах хэрэгтэй. Хэрэв өмнө нь тухайн шүдэндээ төмөр голонцор суулгасан бөгөөд голонцор хөдөлгөөнгүй, зөвхөн ломбо унасан тохиолдолд ломбыг дахин сэргээнэ.

Төрөл Үнэ
1 Шүдний цөгцийг төмөр голонцортой сэргээх 80,000₮
2 Шүдний цөгцийг төмөр голонцоргүй сэргээх 60,000₮
3 Шүдний цөгцийг шилэн голонцортой сэргээх 100,000₮
Шүдэнд үнэт эдлэлийн шигтгээ наах

Кутикул шүдний эмнэлэг нь шүдний гоо сайхны эмчилгээний нэг төрөл болох гоёлын шигтгээг наах үйлчилгээг үзүүлж байна. Үнэт эдлэлийн шигтгээ нь гялалзах, гэрэл ойх чанараараа энгийн шигтгээнээс илүү байдгаараа давуу талтай. Үйлчлүүлэгч та шүдэндээ гоёлын шигтгээ наалгасан тохиолдолд хатуулаг чанарын хоол хүнсийг болгоомжтой хэрэглэх бөнөөл шүдийг угаахдаа сойзны толгой хуванцар хэсгээр шигтгээг цохихоос сэргийлж болгоомжтой угаах хэрэгтэй.

Төрөл Үнэ
1 Шүдний үнэт эдлэлийн шигтгээ 1-2 ширхэг 30,000₮
2 Шүдний үнэт эдлэлийн шигтгээ 3-5 ширхэг 50,000₮
3 Шүдний үнэт эдлэлийн шигтгээ 6-10 ширхэг 70,000₮