Кутикул шүдний эмнэлэг нь албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн захиалгаар амны хөндийн арчилгаа, шүд угаалтын талаар төлөвлөгөөт сургалт зохион байгуулж байна. Сургалтанд амны хөндийг хэрхэн арчилах, шүдийг хэрхэн зөв угааж, арчилах болон амны хөндийн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг өгнө. Сургалтын талаарх материалаас гадна хүүхдийн насны онцлогт тохирсон жүжиглэсэн тоглолт, лекц гэх мэт олон төрлийн хэлбэрээр сургалтыг явуулна.
№ | Төрөл | Үнэ |
---|---|---|
1 | Захиалгат 1 удаагийн сургалт | 50,000₮ |
Кутикул шүдний эмнэлэг нь өөрийн эмнэлэгтээ үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүсэлтээр урьдчилан сэргийлэх үзлэгийн хяналтанд бүртгэн 6 сар тутам урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй үзүүлж байна. Мөн албан байгууллага болон сургууль, цэцэрлэгийн захиалгаар урьдчилан сэргийлэх үзлэг явуулдаг болно.
№ | Төрөл | Үнэ |
---|---|---|
1 | Захиалгаар урьдчилан сэргийлэх үзлэг явуулахад / 1 хүн / | 5,000₮ |
Шүдээ дутуу болон буруу угаах, цэвэрлэх зэрэг олон шалтгаанаас үүдэн шүдэнд өнгөр тогтон цаашлаад шүдний чулууг үүсгэдэг байна. Нэгэнт үүссэн чулууг шүдний эмчид хандан цэвэрлүүлэх шаардлагатай. Шүдний чулууны цэвэрлэгээг удаан хугацаанд хийлгээгүй улмаас буйл үрэвсэн шүд угаахад цус гарах, амнаас эвгүй үнэр гарах зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна шүд хоорондын түүшин ясыг шимэгдүүлж шүд сулрах өвчинийг бий болгодог байна. Насанд хүрсэн хүн 6 сар тутам шүдний өнгөр, чулууг цэвэрлүүлж байх шаардлагатай байдаг. Цэвэрлэгээгээр шүдэнд үүссэн өнгөр, чулууг арилгана, харин шүдний пааланд үүссэн толбо, өнгөний өөрчлөлтийг шүд цайруулах эмчилгээгээр арилгана.
№ | Төрөл | Үнэ |
---|---|---|
1 | Шүдний өнгөр чулууг цэвэрлэхэд / 1 шүд / | 3,000₮ |
2 | Шүдний өнгөр чулууг цэвэрлэхэд / 1 тал / | 30,000₮ |
3 | Шүдний өнгөр чулууг цэвэрлэхэд / Бүх шүд / | 55,000₮ |
4 | Буйлны эмгэг хөндийд антибиотиктой гель хийх / 1 шүд / | 30,000₮ |
5 | Буйлан доох мэргэжлийн цэвэрлэгээ хийх / Давтан / | 50,000₮ |
6 | Буйлан доох мэргэжлийн цэвэрлэгээ хийх / Хэсэгчилсэн / | 70,000₮ |
7 | Буйлан доох мэргэжлийн цэвэрлэгээ хийх / Бүтэн/ | 100,000₮ |
Манай эмнэлэг нь АНУ – ын ULTRADENT фирмийн шүд цоорлоос урьдчилан сэргийлэх 5% sodium fluoride агуулсан ENAMELAST түрхлэгийг хэрэглэж байна. Уг бүтээгдэхүүн нь бохь, гааны амттай учир хүүхдэд хэрэглэхэд хялбар байдаг.Та өөрийн болон хүүхдийнхээ амны хөндийг эрүүлжүүлсэний дараа түрхлэгийг 3 сар тутам түрхүүлэх нь цоорлоос хамгаалах үр дүнтэй арга юм
№ | Төрөл | Үнэ |
---|---|---|
1 | Цоорлоос хамгаалах фторт түрхлэг | 30,000₮ |
Шүдний зажлах гадаргын ховилыг микроскопоор томруулан харахад доорх зурагт харагдаж буй зай завсар харагддаг байна. Уг ховилын зай завсараар хоолны үлдэгдэл орон бактер хуримтлуулагдсанаар шүд зажлах гадаргаас цооролт өртдөг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүдний зажлах гадаргын ховилыг битүүлэн хамгаалах ломбыг тавьдаг байна. Манай эмнэлэг нь үйлчлүүлэгчиддээ АНУ – ын ULTRADENT фирмийн Ultra Seal XT – Plus ховил битүүлэгч ломбыг санал болгодог уг бүтээгдэхүүн нь шүдний зажлах гадаргын ховилыг битүүлж хамгаалахын сацуу давхар фтор ялгаруулах үйлчилгээтэйгээрээ бусад бүтээгдэхүүнээс давуу талтай юм. Шүдний зажлах гадаргын ховилыг битүүлэх 2 төрлийн арга байдаг - Шүдний зажлах гадаргын ховил нь харлаж, толбо үүсээгүй тохиолдолд өрөмдөхгүй буюу PPR – 1 аргаар тавина. - Харин шүдний зажлах гадаргын ховил нь харлаж, толбо үүссэн үед өрөмдөх буюу PPR – 2 аргаар тавина.
№ | Төрөл | Үнэ |
---|---|---|
1 | PPR – 1 аргаар шүдний зажлах гадаргын ховил битүүлэх | 25,000₮ |
2 | PPR – 2 аргаар шүдний зажлах гадаргын ховил битүүлэх | 30,000₮ |
Манай эмнэлэг нь хэт мэдрэмтгий шүдний мэдрэгшилийг бууруулахад БНСУ – ын MS coat бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Шүдний хүзүүвч хэсгийн паалангийн элэгдлийн / шаантаг хэлбэрийг согог / улмаас үүссэн хэт мэдрэгшилийг бууруулахгүй тохиолдол тухайн хэсэгт ломбо тавьдаг. Гэрийн нөхцөлд хэт мэдрэгшилийн эсрэг шүдний оо, ам зайлах уусмалыг ашиглана. Үйлчлүүлэгчдэд шүдний хүзүүвч хэсгийн элэгдэл үүсээд удаан хугацаанд явсан тохиолдолд шүдний мэдрэл цочрон зөөлцийн үрэвслийн хүндрэлийг үүсгэдэг байна. Энэ тохиолдолд шүдний сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг
№ | Төрөл | Үнэ |
---|---|---|
1 | Хэт мэдрэмтгий шүдний түрхлэг / 1 шүд / | 15,000₮ |
2 | Шүдний хүзүүвч хэсгийн паалангийн элэгдлийн үед тавих ломбо | 45,000₮ |
Манай эмнэлэг нь хүүхдийн сүүн шүдний цоорлын үеийн шүд мөнгөлөх эмчилгээнд Япон улсад үйлдвэрлэсэн Diamine silver fluoride агуулсан бүтээгдэхүүн болох Saforide – г хэрэглэж байна. Уг түрхлэг нь шүдний цоорлыг зогсоох үйлчилгээтэй бөгөөд түрхүүлэхийн өмнө хүүхдийн шүдийг сайтар угааж өнгөрийг цэвэрлэсэн байна. Эхний ирэлтийн түрхлэгийг түрхсэнээс хойш 1 сарын дараа давтан ирж шалгуулах бөгөөд тухайн үед шаардлагатай тохиолдолд давтан түрхүүлнэ. Үйлчлүүлэгчид түрхлэг түрхэсний улмаас шүд үйрлээ гэсэн буруу ойлголттой байдаг, харин хэдий түрхлэг түрхсэн ч шүдийг маш сайн угааж арчилах шаардлагатай. Учир нь сайтар угаагаагүйн улмаас түрхлэгийн хажуу хэсгээр дахин цоорол үүссэн шүд үйрч унадаг байна. Зарим тохиолдолд түрхлэг нь гаднаас харахад бүтэн харласан байдаг боловч цоорлын гүний хэмжээ их улмаас цоорол дотор талдаа нүдэнд харагдахгүй явагдан шүдний зөөлц буюу мэдрэл үрэвсэх тохиолдол гарна. Энэ тохиолдолд дараагийн шатны эмчилгээ хийлгэх шаардлагатай.
№ | Төрөл | Үнэ |
---|---|---|
1 | Сүүн шүд мөнгөлөх түрхлэг | 8,000₮ |