Шүдний согог заслын эмчилгээ

Шүд авхуулсны дараа хиймэл шүд хийлгэлгүй удаан явах нь таны эрүүл мэнд болон гоо сайханд сөргөөр нөлөөлж байдаг.
Хоол боловсруулалтын эхний дамжлага болох бутлах үйл явц дутуу явагдсанаар ходоод гэдэсний эмгэг цаашлаад ерөнхий биеийн өвчлөлүүдийн суурь болдог төдийгүй нүүрний хэлбэр хэл ярианы өөрчлөлт ажиглагдаж эхэлнэ. Өөрийн шүд мэт хэрэглэгдэж хүссэнээрээ хазаж идэх боломжыг олгох нь согог заслын эмчилгээний зорилго юм.
Шүдний согог заслын эмчилгээ буюу хиймэд шүдэлбэрийг авагддаг болон авагддаггүй хэмээн ангилдаг. Хиймэл шүдэлбэрийг өдөр тутам зүүж хэвшсэнээр зажлах бутлах үйлийг сэргээн ирээдүйн үйл алдагдал нүүрний хэлбэр болон хэл яриа өөрчлөгдөх асуудлаас сэргийлэх боломжтой

💰 Үнийн жагсаалт

Авагддаг хатуу хуванцар шүдэлбэр

Авагддаг хатуу хуванцар шүдэлбэр нь шүдний согогийг нөхөн сэргээх нэг төрлийн арга ба өртөг бага хугарсан тохиолдолд эргүүлэн засварлах, шүд нэмэх байдгаараа онцлогтой. Шүдний тооноос шүдэлбэрийн нийт үнэ хамаарна. Дээд доод тал болон баруун зүн тал тусдаа хийгдэх тохиолдолд тус бүрээр үнийг тооцно.

Төрөл Үнэ
1 1 шүд 120,000₮
2 2 шүд 135,000₮
3 3 шүд 150,000₮
4 4 шүд 165,000₮
5 5 шүд 180,000₮
6 6 шүд 195,000₮
7 7 шүд 210,000₮
8 8 шүд 225,000₮
9 9 шүд 240,000₮
10 10 шүд 255,000₮
11 11 шүд 270,000₮
12 12 шүд 285,000₮
13 13 шүд 300,000₮
14 14 шүд 315,000₮
15 Бүрэн шүдэлбэр 630,000₮
Авагддаг уян хуванцар шүдэлбэр

Хатуу хуванцар шүдэлбэртэй харьцуулахад нелон суурьтай термопластик хуванцараар хийгддэг учир уян харимхай шинж чанартай. Илүү нимгэн, харшил үүсгэдэггүй, өнгө сайтай байдаг. Гэхдээ резин шиг уян биш гэдгийг санаарай. Мөн аманд бага зай эзэлдэг учир хэл яриа амтлах мэдрэхүйд өөрчлөлт орох нь бага байдаг. Шүдний тооноос шүдэлбэрийн нийт үнэ хамаарна. Дээд доод тал болон баруун зүн тал тусдаа хийгдэх тохиолдолд тус бүрээр үнийг тооцно.

Төрөл Үнэ
1 1 шүд 150,000₮
2 2 шүд 170,000₮
3 3 шүд 190,000₮
4 4 шүд 210,000₮
5 5 шүд 230,000₮
6 6 шүд 250,000₮
7 7 шүд 270,000₮
8 8 шүд 290,000₮
9 9 шүд 310,000₮
10 10 шүд 330,000₮
11 11 шүд 350,000₮
12 12 шүд 370,000₮
13 13 шүд 390,000₮
14 14 шүд 410,000₮
15 Бүрэн шүдэлбэр 820,000₮
Авагддаг цутгамал тагнайтай шүдэлбэр

Цутгамал суурьтай авагддаг шүдэлбэр нь өнөө үед хэрэглэгдэж байгаа хамгийн боловсронгуй авагддаг шүдэлбэр юм. Хуванцар шүдэлбэрийг бодвол эдэлгээ удаан бат бөх, аманд бага зай эзэлдэг учир хэл яриа амтлах мэдрэхүйд өөрчлөлт орохгүй. Зажлалтын даралтыг физилогийн байдлаар буюу шүд болон буйланд дамжуулдгаараа онцлогтой. Суларвал дэгээгээр чангалж болдог давуу талтай.

Төрөл Үнэ
1 1 талдаа / шүдний тоо хамаарахгүй / 700,000₮
Имплант эмчилгээ

Имплант гэдэг нь титан материалаар хийгддэг суулгац бөгөөд дэлхий дээр байгаа хамгийн сүүлийн үеийн өөрийн шүдийг орлох байнгын шүдэлбэр юм. Тодорхой шалтгаануудаас болоод байхгүй болсон шүдний оронд эрүү хоншоорын ясанд суулгадаг ба энэ нь хүний биед хоргүй, харшил өгөхгүй. Имплант нь өөрийн шүднээс хэд дахин их даралт даах чадвартай байдаг.

Төрөл Үнэ
1 Араа шүд 200,000₮
2 Үүдэн шүд 250,000₮
Имплант эмчилгээний оношилгоо

Имплантын мэс ажилбарыг хийлгэхийн тулд эхлээд тухайн хүний эрүү нүүрэнд CBCT буюу 3D болон дэлгэмэл рентген зургаар оношилгоо хийж ясны байдал, мэдрэлийн байрлал болон тухайн хийх шүдний бодит зайг хэмжиж үүний үндсэн дээр суулгах имплантын хэмжээ болон нэмэлт ажилбарууд / яс нөхөн, буйл нөхөх, тулгуур эдийн эмчилгээ, гэх мэт / шаардлагатай эсэхийг тодруулдаг. Мөн тухайн хүний амны хөндийгөөс хэв авч зуултын байдлыг давхар тодорхойлж хэмжилт хийдэг. Эдгээр ажилбарууд нь имплант хийгдэхээс өмнө явагдах ба эмч таны өгсөн хэв болон авхуулсан зурганд үнэлэлт хийсний үндсэн дээр оношилгооны хариуг танилцуулна. Дээрх ажилбаруудын үнэ тухайн хийгдэх имплант эмчилгээнээс тусдаа байна. Мөн оношилгооны хариунаас хамаарч танд хийгдэх имплантны үнэ эцсийн байдлаар тогтоогдоно.

Төрөл Үнэ
1 Дэлгэмэл зураг 40,000₮
2 CT 120,000₮
3 Оношилгоо 50,000₮
Металл бүрээс болон металл гүүрэлсэн шүдэлбэр

Шүд хоорондын зайтай, шүдний эгнээний гажиг ихтэй ч аппарат зүүх боломжгүй, шүдний ихэнх хэсэг цооролтой, сувгийн эмчилгээ хийлгэсэн, шүдний өнгө өөрчлөгдсөн, шүд ургаагүй эсвэл авхуулсан тохиолдолд бүрээс болон гүүрэлсэн шүдэлбэр хийдэг. Металл бүрээс нь маш олон жилийн өмнөөс шүдний салбарт ашиглагдаж ирсэн тул эмнэлзүйд маш сайн шалгагдаж эмчилгээний үр дүн сайтай, бат бөх учир удаан хугацаанд зүүх боломжтой.

Төрөл Үнэ
1 1 шүд 350,000₮
Металл шаазан бүрээс

Шүд хоорондын зайтай, шүдний эгнээний гажиг ихтэй ч аппарат зүүх боломжгүй, шүдний ихэнх хэсэг цооролтой, сувгийн эмчилгээ хийлгэсэн, шүдний өнгө өөрчлөгдсөн, шүд ургаагүй эсвэл авхуулсан тохиолдолд бүрээс болон гүүрэлсэн шүдэлбэр хийдэг. Металлын гадна талаар шаазангаар бүрсэн байх тул металл харагдахгүй. Шүдний өнгө үзэмжийг тохируулж өөрийн шүдтэйгээ адилхан болгож болно. Циркон бүрээстэй харьцуулахад өртөг багатай.

Төрөл Үнэ
1 1 шүд 500,000₮
Циркон бүрээс

Шүд хоорондын зайтай, шүдний эгнээний гажиг ихтэй ч аппарат зүүх боломжгүй, шүдний ихэнх хэсэг цооролтой, сувгийн эмчилгээ хийлгэсэн, шүдний өнгө өөрчлөгдсөн, шүд ургаагүй эсвэл авхуулсан тохиолдолд бүрээс болон гүүрэлсэн шүдэлбэр хийдэг. Таны хүссэн өнгөөр төрөлхийн мэт шүдний өнгийг гаргах боломжтой бөгөөд зажлалтын даралтыг сайн даадаг, бат бөх, гэрэл ойлгох чадвар өөрийн натурал шүдтэй адил био зохицол сайнаараа давуу талтай.

Төрөл Үнэ
1 1 шүд 800,000₮
Риббонд шүд
Төрөл Үнэ
1 Риббонд шүд 450,000₮
Яс нөхөлт

Яс нөхөх мэс ажилбар гэдэг нь эрүү хоншоорын түүшин яс нь шүдгүйдэл болон бусад эмгэгийн улмаас өргөн болон өндөрөөсөө шимэгдэн намсах, нимгэрэн нягт байдлаа алдсан тохиолдолд хиймэл яс суулгаж сэргээх процесс юм. Энэхүү ажилбар нь ихэвчлэн имплант эмчилгээтэй хавсарч гоо сайхан үйл ажиллагааг үр дүнтэй нөхөн сэргээх зорилгоор хийгддэг. Хиймэл яс нь хүний ястай нийлж төлжих замаар сууж өгдөг ба энэ процесс нь хамгийн багадаа 6 сараас 9 сарын хугацаанд үргэлжилнэ. Зарим тохиолдолд үүнээс илүү хугацаа шаардах ба энэ нь ерөнхий биеийн байдалтай шууд хамааралтай

Төрөл Үнэ
1 Яс нөхөлт 150мг / A - oss collagen / 600,000₮
2 Яс нөхөлт 250мг / A - oss collagen / 900,000₮
3 Яс нөхөлт мембран 350,000₮
Сүүн шүдний метал бүрээс

Сүүн шүдийг унах хүртэлх түр хугацааны бүрээс юм. Метал бүрээсийг том хэмжээний цооролтой, ломбоны тогтоц муу буюу ханагүй, сувгийн эмчилгээ хийлгэсэн, амны хөндийн олон шүд цооролтой, шүд угаалт хангалтгүй байгаа мөн тухайн шүд зай хадаглагчийн тулгуур болох үед хийхэд тохиромжтой. Сүүн шүд нь сурвалжаасаа шимэгдэн унаж байнгын шүдээр солигддог бөгөөд солигдох хүртэл хоол зажлалтанд оролцох, дараагийн оронд нь ургах байнгын шүдний зайг хадгалах зэрэг чухал үүрэгтэй. Араа шүднүүд цооролд өртөж өвдөлт зовиур өгсөнөөр хүүхэд хоол идэх дургүй болох, шингэн зөөлөн зүйл идэхийг илүүд үзэх үүнээс үүдэн шүд, эрүү нүүрний гажиг үүсэх, сүүн шүд хугацаандаа солигдохгүй байх, хоол тэжээлийн дутагдалж орох зэрэг олон сөрөг үр дагавартай. Асран хамгаалагчийн угаалт арчилгаа муу байх, буруу хооллолт, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг зэргээс үүссэн цөгцний их хэмжээний алдагдалыг сэргээхэд хамгийн тохиромжтой арга юм.

Төрөл Үнэ
1 Сүүн шүдний метал бүрээс 50,000₮