Шүдний сувгийн эмчилгээ

Шүд цоорлын өвчний хүндрэл болон гэмтэл зэрэг шалтгаанаас үүдэн шүдний мэдрэл цочирч үрэвсэл явагддаг байна.
Энэ үед шөнө шүд өвдөх халуун хүйтэн зүйлд янгинах, байнга үргэлжилэн өвдөх зэрэг зовиурууд илрэх бөгөөд шүдний мэдрэлийн үрэвсэл нь цаашлаад холбоос эд рүү тархсан тохиолдолд шүд юм хазахад хөндүүрлэх, сунаж урт болсон мэт санагдах, тогшиход өвдөх зэрэг зовиур мөн илэрнэ. Энэ үед шүдний мэдрэл аван үрэвслийг эмчлэх шүдний сувгийн эмчилгээ хийдэг.
Шүдний сувгийн эмчилгээ нь шүдний үрэвслийн байдлаас шалтгаалан олон удаагийн ирэлттэй эмчлэгдэх бөгөөд эмчилгээний явцад шүдний рентген зураг авч оношилохын сацуу эмчилгээний явцыг хяндаг болно.
Мөн манай эмнэлэг нь шүдний сурвалжийн уртыг хэмжигч БНСУ – ын Rooter аппаратыг ашиглан сурвалжийн уртыг хэмждэг. Харин холбоосын үрэвсэл үүсч шүдний сурвалжийн оройд үрэвсэлтэй үед шүдэнд удаан хугацааны эм үлдээн шүдний рентген зураг аван 1,3,6 сар болон жилийн хугацаанд хянаж эмчилсний дараа шүдний сувгийг ломбоддог байна.
Манай эмнэлэг нь шүдний мэдрэглийг авахад хэрэглэдэг File багажийг үйлчлүүлэгч бүрт тусгайлан гаргаж хэрэглэх журмыг нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр халдвар хамгаалах сайжран сувгийн эмчилгээний чанар дээшлэх юм.
Үйлчлүүлэгч нэг удаа сувгийн эмчилгээний File багажны үнийг төлснөөр бүх номерийн хувийн багажтай болохын сацуу тухайн багажаар 3 шүдний эмчилгээ хийлгэх ба 2 жил манай эмнэлэгт хадгалагдана.

Шүдний мэдрэлийг авах үед шүдний хатуу эд их хэмжээгээр зөөлөрч цооролд өртсөн байдаг бөгөөд эмчилгээний явцад зөөлөрсөн бүх эдийг бүрэн цэвэрлэх явцад шүдний хана нимгэрснээс шүд нь хазах, зажлах даралтыг даах чадваргүй болдог.
Үүнээс үүдэн мэдрэлгүй болсон шүд нь амортизаторгүй машин адил ачааллыг зөв хувиарлаж чадахгүйн улмаас сувгийн эмчилгээ хийлгэж ломбодсоны дараа хагарч үүрэх, ломбоны тогтоц муудах зэрэг асуудал тулгардаг. Энэ тохиолдолд үйлчлүүлэгч та хүсвэл шүдэндээ бүрээс хийлгэснээр шүдээ хагарч үйрэхээс хамгаалах боломжтой.

💰 Үнийн жагсаалт

Сувагт гараар ажиллах / File орж байгаа /
Төрөл Үнэ
1 I ирэлт зураггүй 50,000₮
2 I ирэлт зурагтай 65,000₮
3 Нэмэлт тариа 15,000₮
4 Рентген 15,000₮
5 1 суваг 50,000₮
6 2 суваг 60,000₮
7 3 суваг 70,000₮
8 4 суваг 80,000₮
9 1 суваг ломбо 20,000₮
10 2 суваг ломбо 25,000₮
11 3 суваг ломбо 30,000₮
12 4 суваг ломбо 35,000₮
13 Давтар ирэлтийн эм хийх 15,000₮
14 Metapex / кальци / 40,000₮
15 Сувгийн эмчилгээ + цөгцний ломбо 70,000₮
Сүүн шүдний сувгийн эмчилгээ
Төрөл Үнэ
1 I ирэлт / тариагүй / 40,000₮
2 Сувгийн ломбо + цөгцний ломбо 50,000₮
Бусад
Төрөл Үнэ
1 Шүдний сувгийн гар багаж 20,000₮
2 Суваг угаах 15,000₮
3 Сувгийн хуучин ломбо авах / 1 суваг / 10,000₮
4 Өвчин намдаах эм тавих 15,000₮
5 Periodon сувагт үлдэх 20,000₮
6 Rubber dam 20,000₮
7 Arsenic 20,000₮
8 Гранулотик 20,000₮