Шүдний гажиг заслын эмчилгээ оношилгоо гэж юу вэ ?

Шүдний гажиг заслын эмчилгээ нь таны шүдний гажгийг гавлын болон нүүрний яс, шүдний нум, эгнээ, шүдний байдлыг нарийвчлан оношилж таны гажигт тохирсон аппаратыг сонгон биомеханик хүчээр шүдний байрлал, эгнээний жигд байдлыг засан үүсгэж таны инээмсэглэлийг сайжруулна.
Шүдний гажиг заслын аппаратыг авагддаг болон авагддаггүй хэмээн ангилах бөгөөд ихэнх тохиолдолд байнгын шүд ургаж дууссан бол авагддаггүй аппарат, харин сүүн болон холимог зуултын үед авагддаг аппаратыг хийдэг.
Гэхдээ гажигийн байдлаас шалтгаалан авагддаг болон авагддаггүй аппаратыг хослуулах, үе шаттайгаар дарааллан хийх тохиолдол бас байдаг.

💰 Үнийн жагсаалт

Шүдний гажиг заслын эмчийн зөвлөгөө

Та өөрийнөө шүдэнд аппарат зүүх шаардлагатай эсэх, зүүж болох эсэх ямарыг зүүх талаар олон мэдэхгүй асуулт тулгарч байна уу. Та манай гажиг заслын эмчид үзүүлж зөвлөгөө авснаар аппарат зүүх шаардлага бий эсэхийг эмчээс тодруулан асуух боломжтой бөгөөд таны гажиг заслын эмчилгээний төрөл болон онцлогийг, оношилгооны ач холбогдлыг эмч тайлбарлан өгнө. Эцсийн байдлаар ямар аппарат зүүх, хэдий хугацаанд зүүх, таны гажиг заслын онош хэрхэн тавигдахыг гажиг заслын нарийн оношилгооны дараа бүрэн мэдэх боломжтой.

Төрөл Үнэ
1 Үзлэг зөвлөгөө 10,000₮
Гажиг заслын уламжлалт оношилгоо

Манай эмнэлэг гажиг заслын оношилгоог БНСУ – ын Osstem брендийн V-Ceph 8 олон улсын оношилгооны стандарт программыг ашигладаг давуу талтай. Оношилгоо нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. - Шүдний дэлгэмэл зургийн оношилгоо - Гавлын хажуугийн зургийн оношилгоо - Шүдний загварын оношилгоо Манайх стандарт оношилгооны программ ашигладаг тул та дээрх хоёр зургийг Цамбагарав,Яармаг болон Сансар салбарт авхуулан, хэвээ өгч шууд оношилгоонд орох боломжтой. Оношилгооны хариу сонсох цагийг аппарат зүүхийг хүссэн салбарт өгнө. Гажгийн онцлогоос хамаарч нэмэлт зураг авахуулах тохиолдолд эмч нэмэлт зураг авахуулахыг зөвлөнө.

Төрөл Үнэ
1 Оношилгоо 50,000₮
2 Шүдний дэлгэмэл зураг 40,000₮
3 Гавлын хажуугийн зураг 40,000₮
4 Гавлын эгц урд талын зураг 40,000₮
Шүдний гажиг заслын дижитал 3D оношилгоо

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үр дүнд Нүүр ам судлалын салбарт дижитал 3D сканнер түүн дээр суурилсан оношилгоо нэвтрэн илүү нарийвчилсан оношилгоог хийж байна. Уг оношилгооны ач холбогдол нь таны шүд, эрүү нүүрний яс, зөөлөн эдийг 3D хэмжээсээр хэмжин оношлох боломжтой юм.

Төрөл Үнэ
1 Амны хөндийн 3D сканнер 20,000₮
2 Нүүрний 3D сканнер 20,000₮
3 CBCT зураг 120,000₮
4 Дижитал 3D оношилгоо 50,000₮