Гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ
Эрхэм үйлчлүүлэгч та гэрийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ хийлгэх тохиолдолд мөн хоёр төрлийн эмчилгээний аргаас сонгох боломжтой. Эмчилгээ эхлэхийн өмнө урьдчилан ирж хэв өгөн цайруулах халбага хийлгэснээр эмчилгээ хийлгэх арга байдаг бөгөөд энэ арга нь халбага дээрээ гелийг шахаж хэрэглэдэг онцлогтой. Энэ эмчилгээний аргын бүрдэлд цайруулалтын халбага, цайруулах гель 7 ширхэг, мэдрэгшилийн эсрэг гель 1 ширхэг, цайруулах жижиг оо 1 ширхэг цайруулах халбаганы цүнх болон сав багтдаг.
Тухайн эмчилгээний үргэлжлэх хугацаа нь шүдний өнгөний өөрчлөлтөөс шалтгаалж 20 – 30 хоног үргэлжилнэ.
- Category
- Шүдний цайруулах эмчилгээ